
Хос Гангийн Оргил ХХК нь 2007 онд гадаад худалдаа, үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдаж тасралтгүй 18 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани 2011 оноос Японы алдарт спорт тоног төхөөрөмж, хувцас хэрэглээний Asics брэнд, 2013 оноос Mizuno брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьюторээр ажиллаж байна. Албан ёсны 2 салбар дэлгүүртэйгээр спорт хувцас хэрэглэлийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна.
Бид Монголын Үндэсний Олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хороо болон спортын холбоодуудтай хамтран ажилласаар ирсэн билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд спортоор хичээллэгч хүүхэд залуучууд, спортын клубууд болон мэргэжлийн тамирчдыг амжилттай хичээллэхэд туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн манай компани 2023 онд Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгаран улс орныхоо хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ.